undefined. undefinedundefined
Лиза Coachella-ийн тайзнаас гэнэтийн бэлэг барив

Blackpink хамтлагийн гишүүн, соло ажлуудаараа хит болоод удаж байгаа Лиза 4-р сарын 18-нд буюу өнөөдөр Coachella-ийн тайзан дээр гайхширууллаа. Тэр дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том наадмуудын нэг болох Coachella дахь продюсер, DJ Анимагийн тоглолтын үеэр гэнэтийн зочноор гарч ирсэн байна. Тэд ес хоногийн өмнө Bad Angel хамтралаа цацаж, Лиза өөр нэгэн дүр төрхтэйгөөр сонсогчдодоо өөрийгөө толилуулсан юм. Лиза өмнө нь BLACKPINK хамтлагийн хамт Coachella-г тэргүүлж байсан бол энэ удаад бие даасан уран бүтээлчийн хувиар тайзнаа эргэн ирж, өөрийн цар хүрээгээ дахин бататгалаа.
Энэхүү мэдээ танд ямар санагдав?
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!


