header

Бусад

    undefined. undefinedundefined

    05-11-2026 4 цагийн өмнө
    ·Дэлхий

    Америк, Хятадын ерөнхийлөгчид уулзана

    image

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нөгөөдрөөс буюу 5-р сарын 13-наас 15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж, ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах болсныг Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакүн мэдэгдлээ. 

    Ингэснээр Дональд Трамп тус улсад 9 жилийн дараа албан ёсны айлчлалаа хийж, гэж байна.

    Хоёр орны удирдагчид худалдааны татвар, Ираны дайн, Тайванийн асуудал, AI-ийн өрсөлдөөн, хоёр талын эдийн засгийн харилцааг тогтворжуулах зэрэг чухал сэдвүүдийг хэлэлцэх төлөвтэй байна.

    Гуо Жиакүн мэдэгдэлдээ Хятад улс Америктай "тэгш эрх, хүндлэл болон хэн хэндээ ашигтай байдлаар хамтран ажиллах хүсэлтэй" гэдгийг дурджээ. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн орлогч дарга Анна Келли уг уулзалтыг "асар их билэгдлийн шинж чанартай" мөн "АНУ-ын эдийн засгийн хараат бус байдлыг сэргээх өгөө аваатай байдал, харилцан ойлголцлыг буцаан авчирна" гэж зарлажээ.

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан