header

Бусад

    E. Ganbolor

    04-01-2026 4 цагийн өмнө
    ·Дэлхий

    Улс орнууд өөрсдийнхөө нефтийг өөрсдөө зохицуул

    image
    Орон нутгийн цагаар 3-р сарын 31-нд Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп сошиал сүлжээнд нийтлэл оруулж, Хормузын хоолой хаагдсаны улмаас нисэхийн түлш авч чадахгүй байгаа улс орнууд, тухайлбал Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцоогүй Их Британи зэрэг орнуудад хандан байр сууриа илэрхийллээ.
    Тэрээр “та бүхэнд хоёр зөвлөгөө өгье. Нэгдүгээрт, Америкаас аваарай, манайд хангалттай бий. Хоёрдугаарт, зориг гаргаад Хормузын хоолойн орчимд очоод өөрсдөө авчир” хэмээн бичжээ.
    Мөн Трамп “та бүхэн өөрсдийнхөө төлөө тэмцэж сурах хэрэгтэй. Америк цаашид та нарт туслахгүй. Иран үндсэндээ аль хэдийн хүчгүй болсон. Хамгийн хүнд үе шат өнгөрсөн. Өөрсдийнхөө нефтийг өөрсдөө зохицуул” гэж мэдэгдсэн байна.

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан