header

Бусад

    E. Munkhdari

    02-24-2026 28 өдрийн өмнө

    "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан дахин зодооны хэрэгт холбогдлоо.

    image

    Говь ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогдсон гэх мэдээлэл гарлаа.
    Энэ сарын 15-ны өглөө Сүхбаатар дүүрэг-ийн 3-р хороонд болсон зодоонд 3–4 хүн оролцсон бөгөөд тэдний дунд Б.Амарсайхан байсан гэх мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагаас түүнийг тухайн газар байсан нь тогтоогдсон ч зодоонд оролцсон эсэхийг шалгаж байна гэж мэдэгдсэн.
    Хохирогчийн аавын зүгээс хүү нь Б.Амарсайханы өдөөн турхирсан залууст зодуулсан гэж мэдэгдээд байна.
    Тэрбээр өмнө нь мөн зодооны хэрэгт холбогдож, шүүхээс 8 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах шийтгэл авч байсан юм.
    Хохирогч залуугийн аав Л.СҮМБАНД: Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд "Таван богд"-ын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн.
    Шударга хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг бол надтай холбогдож мэдээлэл аваарай. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү гэв.

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан