header

Бусад

    E. Ganbolor

    ·Нийгэм

    Юнител групп МУИС-тай хамтран инновац, боловсролын салбарт түншлэл өргөжүүлнэ

    image

    Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хурдацтай өөрчлөлт, дижитал шилжилтийн эрин үед их сургууль үйлдвэрлэлийн уялдаа бодитоор хэрэгжих шаардлага улам нэмэгдэж байна. Энэ хүрээнд Юнител групп болон Монгол Улсын Их Сургууль 3 жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, мэдлэг, инновац, хүний нөөцийн хөгжлийг нэгтгэсэн шинэ шатны түншлэлийг эхлүүллээ.

    Энэхүү хамтын ажиллагааг зөвхөн уламжлалт “дадлага ажил олголт”-ын хүрээнд бус, илүү өргөн цар хүрээтэй буюу судалгаа, инновац, бодит бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбосон гэдгээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл, их сургуулийн академик орчинд бий болсон мэдлэг, судалгааны үр дүнг харилцаа холбооны салбарын бодит хэрэгцээнд нийцүүлэн турших, хөгжүүлэх боломж бүрдэж байна.

    Тодруулбал, МУИС-ийн Мэдээллийн технологи, Электроникийн сургууль, Бизнесийн сургууль болон Юнител ХХК хамтран:

    • Шинэ технологид суурилсан судалгаа, туршилтын төслүүд хэрэгжүүлэх
    • Өгөгдөл, дижитал шийдэлд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хамтрах
    • Оюутнуудыг бодит кейс дээр ажиллуулах замаар ур чадвар олгох
    • Салбарын инженер, бизнесийн мэргэжилтнүүдийг тасралтгүй хөгжүүлэх
    • Инновац, стартап санаачилгуудыг дэмжих экосистемийг бүрдүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.

    Ингэснээр оюутнууд зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна, бодит салбарын асуудлыг шийдвэрлэх чадварт суралцах, ажлын байранд шууд нийцэх ур чадварыг эзэмших боломж бүрдэхээр байна.

    зураг

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан