E. Ganbolor
“Олон нийтийн итгэл ба Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав


Нягтлан бодох бүртгэл нь байгууллагын санхүүгийн мэдээллийг үнэн зөв, ил тод бүртгэж, тайлагнах үйл ажиллагаа юм. Энэ нь зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд төдийгүй хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч, төрийн байгууллага болон олон нийтэд итгэл төрүүлэхэд чухал үүрэгтэй.
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс 30 жилийн ойн хүрээнд “Олон нийтийн итгэл ба Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 5 дугаар сарын 22-нд зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь олон нийтийн эрх ашгийг хамгаалахад нягтлан бодох бүртгэлийн мэргэжил, мэргэшсэн нягтлан бодогч нарын үүрэг, хариуцлагыг сайжруулах, олон улсын сайн туршлагыг таниулах зорилготой бөгөөд хуралд Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо, Австралийн МНБИ, Энэтхэгийн МНБИ, Канадын МНБИ болон төрийн болон мэргэжлийн байгууллагууд, аудитын компаниуд, их дээд сургуулиуд, НББ санхүүгийн програмын компаниудын төлөөлөл 200 гаруй хүн оролцлоо.
Энэ удаагийн хурлаар салбарын мэргэжилтнүүд олон улсын чиг хандлага, мэргэжлийн байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэртэй танилцаж, мэргэжлийн үйлчилгээний чанар, хариуцлага, тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхээс гадна нягтлан бодох бүртгэлд олон нийтийн итгэлийг хэрхэн бий болгох тухай асуудлыг хэлэлцсэн нь онцлог байв.
Санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах, мэргэжлийн ёс зүй ба хараат бус байдлыг мөрдөх, аудитын хяналт сайн байх нь олон нийтийн итгэлийг нэмэгдүүлдэг. Иймээс нягтлан бодогчид үнэнч шударга, хариуцлагатай ажиллаж, олон нийтийн итгэлийг хадгалах нь чухал юм.
Энэхүү мэдээ танд ямар санагдав?
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!











