E. Munkhdari
02-24-2026 28 өдрийн өмнө
Японы Осака хот дахь усны системийг засахад зориулж 3.6 сая ам.долларын үнэтэй алтан гулдмай хандивлажээ.

Нэгэн нууц хандивлагч Японы Осака хот дахь усны системийг засахад зориулж 3.6 сая ам.долларын үнэтэй алтан гулдмай хандивлажээ.
Осака хот дахь хуучирч муудсан усны системийг засахад зориулсан 21 кг алтан гулдмайг Япон улс өнгөрсөн 11 дүгээр сард хүлээн авчээ. Хандивлагч нэрээ нууцлахыг хүссэн аж.
Осака хот нь бараг гурван сая гаруй хүн амтай бөгөөд Япон улсын гурав дахь том хот юм. Тус улсын усны хоолойн 20 гаруй хувь нь 40 жилийн ашиглалтын хугацаагаа хэтэрсэн бөгөөд ихэнх хотуудад усны хоолой хуучирч зэвэрчээ.
Нууц хандивлагч өмнө хотын ус хангамжийн байгууллагат 500.000 иен буюу 3200 ам.доллар бэлнээр хандивлаж байжээ. Эдгээр мэдээллийг Усны товчооны байгууллага мэдээлсэн юм.
Энэхүү мэдээ танд ямар санагдав?
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!


